ҮНДЭСЛЭЛ: ШУТИС-ийн багш, судлаачдын олон улсад хэвлэн нийтлүүлсэн бүтээл, зохион бүтээсэн технологи, шинэ санаа, оюуны өмчийг үнэлж олон нийтэд таниулах, урамшуулахад оршино.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
Олон улсын мэдээллийн сан (Scopus, WoS)-д бүртгэлтэй, ШУТИС-ийн нэр дээр судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн тус их сургуулийн багш, харьяа хүрээлэнгийн үндсэн багш, судлаачдын бүтээлийг дараах 2 төрлөөр шалгаруулна.
Инженер-практикийн ач холбогдолтой цаашид патент (шинэ бүтээл, ашигтай загвар)-аар хамгаалагдах боломжтой, инженер - технологийн шинэ шийдэл бүхий санаа, түүнийг анхны загвар бүтээгдэхүүн (prototype) болгон хөгжүүлсэн бүтээл байна.
Оюуны өмчийн патент (аж үйлдвэр)-ын эрхээр баталгаажуулсан, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой шинэ технологи бүхий бүтээл байна.
ШАЛГАРУУЛАЛТ:
ХУГАЦАА:
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
1. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл: (Paper)
1.1 Хамгийн олон бүтээл (journal article, review paper):
1.2 Хамгийн их эшлэгдсэн бүтээл (journal article, review paper, review, book chapter, note, letter буюу short communication, book review гэх мэт):
Тайлбар: Оролцогч нь үндсэн орон тооны багш, судлаач, судалгааны төв, хүрээлэнгийн судлаач байх бөгөөд бүтээл тус бүр зөвхөн нэг ангилалд оролцоно. Хамрах хугацаа: (2024.01.01-2024.12.31)
2. Шилдэг санаа – Зохион бүтээлт: (Idea)
Бүрдүүлэх материал:
3. Шилдэг оюуны өмч (Intellectual Property)
Бүрдүүлэх материал:
Тайлбар: Оролцогч нь үндсэн орон тооны багш, судлаач, судалгааны төв, хүрээлэнгийн судлаач байх бөгөөд бүтээл тус бүр зөвхөн нэг ангилалд оролцоно. Идэвхтэй патент байна. Өмнөх жилүүдийн “2IP” уралдаанд шилдгээр шалгарсан Шилдэг санаа, Шилдэг оюуны өмч бүтээлүүдэд хамаарахгүй.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн багш, судлаач:
Хамгийн их эшлэгдсэн бүтээл:
Шилдэг санаа зохион бүтээлт (Idea):
Шилдэг оюуны өмч (Intellectual Property):
Шилдэг бүтээл шалгаруулах ажлын хэсгийн саналыг үндэслэн “2IP -2025” уралдаанд оролцсон бүтээл тус бүрийг бүтээл дараах бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зардлаас дараах байдлаар урамшуулна.
https://forms.office.com/r/jUZmfYzFHg
Та бүхэн арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:
Технологи, оюуны өмчтэй холбоотой асуудлаар: ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба (itto@must.edu.mn)
Paper -тай холбоотой асуудлаар: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албан (research@must.edu.mn)-д хандана уу.
Хүрэл тогоот-2025 эрдэм шинжилгээний хурлын зар
Happy pay апп-г таниулах зорилгоор их сургуулиудын дунд мөнгөн шагнал бүхий уралдааныг зохион байгуулж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2025” арга хэмжээний удирдамж
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулнa
Нээлттэй хөтөлбөр сонголт өнөөдөр 15:00 цагаас эхлэн явагдаж байна