“Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номын нээлт боллоо.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн 12 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийж байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.
Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал:
Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.
Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд талархал илэрхийлье.
ГУУС-ийн Уурхайн технологийн салбар
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.
МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд