Ерөнхий зохион байгуулагч : ШУТИС, ГУУС-ийн ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАР
Хурлын зорилго: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн геологи, хайгуул, өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамж, эдийн засаг, менежмент, экологи, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаад болон дотоодын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүдийн ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мэдлэгийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх бөгөөд судалгааны үр дүнг хэлэлцүүлэн шилдэг илтгэлийг шалгаруулна.
Хурлын хамрах хүрээ: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоод, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, докторант, магистрант оюутнууд хамрагдана.
Хурлын зохион байгуулах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн төв номын сан Е-604 тоот өрөөнд 14:00 -18:00 цагт болно.
Холбогдох утас, майл хаяг: 99185616, a.baasanjargal@must.edu.mn А.Баасанжаргал
99030877, udvalkhorloo@must.edu.mn Ц.Удвалхорлоо
99117420, moyuntugs@must.edu.mn М.Оюунтөгс
Хуралд илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 14 цагийн дотор OIL_GAS@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварын монгол, англи хувилбарыг дараах холбоосоор татаж авна уу.
https:// монгол хэл татах, https://Англи хэлээр татах
ГУУС, Газрын тос, өрөмдлөгийн салбар
Эрхэм хүндэт профессор, багш, судлаачид та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно
“ЭРДМИЙН ШУВУУ” ЭШ-ний салбар хуралдаанууд 2025 оны 4-р сарын 24 өдөр болох тул идэвхтэй оролцоно уу.
ХАБЭА сарын аян-2025
АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭШ-НИЙ ХУРАЛ БАГАНУУРЫН УУРХАЙ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА