Зорилго: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц болон үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.
Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллежийн профессор, багш, судлаачид.
Хугацаа, үе шат:
I шат: Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллеж 2025 оны 4 дүгээр сарын 21-ний дотор профессор, багш судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, шалгарсан 3 илтгэлийн материалыг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ.
II шат: Профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдана.
Эрдэм шинжилгээний салбар хуралдаан:
-
Техник-технологи;
-
Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан;
-
Нийгэм, эдийн засаг, дизайн;
Нийтлэг шаардлага:
-
Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх;
-
Урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
-
Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
-
Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
-
Бүтээлийн хуулбарлалт шалгах программаар шалгаж өгүүлэл тус бүрээр хуулбарлалтын (PDF) тайланг татаж ирүүлэх; Хуулбарлалтын тайлангийн загвар харах:
https://research.must.edu.mn/page/135
-
I шатанд хэлэлцүүлж шалгарсан бүтээл байх /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан бичгээр баталгаажуулах/;
-
Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллеж тус бүрээс II шатанд оролцох 3 шилдэг илтгэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд хэвлэмэл болон (word) файлаар research@must.edu.mn цахим хаягаар захирлын албан бичгийн хамт ирүүлнэ.
Шилдэг илтгэлд олгох грант:
I байр - Батламж, 1,5 сая төгрөг
II байр - Батламж, 1,0 сая төгрөг
III байр - Батламж, 800 мян.төгрөг
I байр - Батламж, 1,5 сая төгрөг
II байр - Батламж, 1,0 сая төгрөг
III байр - Батламж, 800 мян.төгрөг
I байр - Батламж, 1,5 сая төгрөг
II байр - Батламж, 1,0 сая төгрөг
III байр - Батламж, 800 мян.төгрөг
Бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх:
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн эмхэтгэлийг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргаж, олны хүртээл болгох, таниулах ажлыг зохион байгуулна.
Зохион байгуулагч:
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба