-
Гидрогеологи
-
Инженер геологи, геотехник
-
Гидрогеологи
-
Инженер геологи, геотехник
-
Геоэкологи
-
Гидрогеологи
-
Инженер геологи
-
Геоэкологи
Судалгааны чиглэл
Манай тэнхим нь газрын доорх ус, инженер геологи, геотехник болон геоэкологийн чиглэлээр дараах судалгааг явуулж байна.
- Газрын доорх усны эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ
- Газрын доорх усны чанар, бохирдлын судалгаа
- Гидрогеохими болон хүрээлэн буй орчны изотопын судалгаа
- Газрын доорх усны нөөцийн загварчлал
- Барилга, дэд бүтцийн байгууламжийн инженер геологи, геотехник
- Уул уурхайн гидрогеологи болон геотехникийн судалгаа
- Геологийн аюулт үзэгдэл, гео-гамшгийн эрсдэлийн үнэлгээ
- Геоэкологи болон хүрээлэн буй орчны судалгаа
Эдгээр судалгаанууд нь усны нөөцийн менежмент, дэд бүтцийн аюулгүй байдал, уул уурхай, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалалтад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг боловсруулахад чиглэгддэг.
Судалгаа, хамтын ажиллагаа
Тэнхим нь дотоодын болон олон улсын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран судалгааны төсөл, хамтарсан судалгаа, багш, судлаач болон оюутны солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн газрын доорх усны нөөцийн судалгаа, уул уурхайн усны менежмент, инженер геологи, геоэкологийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.
Төгсөгчид ба салбар дахь хувь нэмэр
Тэнхим байгуулагдсан цагаасаа хойш 700 орчим инженер, 120 гаруй магистр, 19 доктор бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчид нь Монгол Улсын усны нөөцийн судалгаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад амжилттай ажиллаж байна.
|
|
||
![]() |
Овог нэр
|
Б.Наранчимэг |
|
Албан тушаал:
|
Тэнхимийн эрхлэгч
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Доктор (Ph.D)
|
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологи, геоэкологи
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Гидрохими, хүрээлэн буй орчны изотоп, газар доорх усны бохирдол
|
|
|
Холбоо барих
|
bnaraa@must.edu.mn
|
|
|
|
||
![]() |
Овог нэр
|
Д.Оюун
|
|
Албан тушаал:
|
Профессор
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Доктор (PhD), дэд профессор
|
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологич, эрх зүйч
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Ашигт малтмалын орд ба уурхайн гирогеологи, газар доорх усны горим, мониторинг
|
|
|
Холбоо барих
|
oyund@must.edu.mn
|
|
|
|
||
![]() |
Овог нэр
|
Н.Буянхишиг
|
|
Албан тушаал:
|
Профессор
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Доктор (PhD), дэд профессор
|
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологи
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Газрын доорх усны загварчлал
|
|
|
Холбоо барих
|
bbn@must.edu.mn
|
|
![]() |
Овог нэр
|
Д.Энхбаяр
|
|
Албан тушаал:
|
Дэд профессор
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Доктор (Ph.D)
|
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологи
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Газрын доорх усны загварчлал, газрын доорх усны тэжээмж
|
|
|
Холбоо барих
|
denkhbayar@must.edu.mn
|
![]() |
Овог нэр
|
Б.Сийлэгмаа
|
|
Албан тушаал:
|
Ахлах багш
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Доктор (PhD)
|
|
|
Мэргэжил:
|
Инженер геологи, геоэкологи
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Инженер геологийн судалгаа, хөрс судлал
|
|
|
Холбоо барих
|
siileg_hydro@must.edu
|
|
|
||
![]() |
Овог нэр
|
А.Хандсүрэн
|
|
Албан тушаал:
|
Сургалтын мастер
|
|
|
Эрдмийн зэрэг, цол:
|
Магистр
|
|
|
Мэргэжил:
|
Гидрогеологич
|
|
|
Судалгааны чиглэл:
|
Газрын доорх болон гадаргын усны хоорондын холбоо
|
|
|
Холбоо барих
|
a.khandsuren@must.edu.mn
|
|





