Жайкагаас хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг инженерүүдийг бэлтгэх. Үүний тулд их дээд сургууль, техникийн коллежийн оюутнуудыг япон хэлний бэлтгэл сургалтад хамруулсны дараа Японд 2026 оны 1 сард 2~3 долоо хоногийн дадлага хийх сайхан боломжийг олгож байна.
・[Хамрагдах сургууль] МУИС, ШУТИС, ХААИС, ШУТИС-Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн
・[Хамрагдах оюутан] 2026 оны 6 сард төгсөх оюутнууд(Одоо их сургуулийн 3-р курс, техникийн коллежийн 4-р ангийн оюутнууд)
・[Хамрагдах мэргэжлүүд] Инженерийн чиглэлийн анги (Барилга Архитектур, Механик, Цахилгаан Электроник, Биотехнологи, Мэдээллийн технологи гэх мэт)
※Шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд цаашдаа инженерээр ажиллах сонирхолтой бол хамрагдаж болно. (Жишээ нь: Хими, физик, математик, статистикийн анги гэх мэт)
・[Тавигдах шаардлага] Япон хэлний N4-тэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх.
Танилцуулга уулзалтанд хүрэлцэн ирж, дадлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Эрхэм хүндэт профессор, багш, судлаачид та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно
“ЭРДМИЙН ШУВУУ” ЭШ-ний салбар хуралдаанууд 2025 оны 4-р сарын 24 өдөр болох тул идэвхтэй оролцоно уу.
ХАБЭА сарын аян-2025
АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭШ-НИЙ ХУРАЛ БАГАНУУРЫН УУРХАЙ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА