МУИС-ийн харьяа ПДС-ийг 1976 онд гавьяат багш, төрийн соёрхолт Б.Лайхансүрэн багшийн удирдсан уул уурхайн мэргэжлийн анхны, Д.Чулуун багшийн удирдсан геологийн ангийг төгссөн ахмад төгсөгчид сургуульдаа зочилж, ажил амьдрал, амжилт бүтээлээ ярилцаж уулзав.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрмаажав, Дашзэвэг онц бүрэн эрхт элчин доктор Ч.Дүүжий, ажил мэргэжлээрээ овоглох болсон нүүрсний С.Бямба, алтны Алтан-Очир, дарга Б.Жанчив, Б.Энхбаяр зэрэг олон алдар цолтон нэртэй удирдагч, зөвлөгчид иржээ. Тэд хагас зуунд хийж бүтээснээ, ар гэр, ач зээ нараа ч ярьж хөгжилдлөө.
Уулзалтад ГУУС-ийн захирал профессор К.Хавалболот, гавьяат багш, төрийн соёрхолт Ж.Цэвэгмид, Л.Хайдав, Геологийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Алтанзул, Уул уурхайн тэнхимийн эрхлэгч доктор Б.Улаанбаатар нар оролцов.



Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо