АЮУШ САНГИЙН АНХДУГААР ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
binderya@must.edu.mn
Аюуш Сангаас байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудыг дэмжих 2026 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.
Тэтгэлгийн хэмжээ: Нэг оюутанд 1,000,000 төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, нийт 10–15 оюутан сонгон шалгаруулна.
Хэн хамрагдах боломжтой вэ?
* МУИС эсвэл ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн хоёр болон түүнээс дээш дамжаанд суралцдаг эмэгтэй оюутан
* Байгалийн ухаан буюу математик, физик, хими, биологи, эсвэл инженерийн чиглэлээр суралцдаг
* Голч дүн 3.00-аас дээш
Өргөдөл гаргах: Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалаа хавсаргана. https://forms.gle/86inuoZQcNpnoKpo8
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2026 оны 8 дугаар сарын 25-ны 23:59 цаг
ayushfoundation.mn@gmail.com