GEOMINE-2026 Олон улсын хурал Улаанбаатар зочид буудалд эхлээд байна.
binderya@must.edu.mn

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, стратегийн ашигт малтмалын эрэлт, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг өөрчлөлтүүд геологи, уул уурхайн салбарын өмнө урьд өмнө байгаагүй шинэ боломж, шинэ сорилтуудыг авчирч байна.  

Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль GEOMINE–The Biennial International Conference on Geology and Mining олон улсын хурлыг 2024 оноос санаачлан зохион байгуулж, энэ жил хоёрдох удаагаа 2026 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Хурлын танхимд эхлээд байна.

Судлаач, багш, инженер, үйлдвэрлэлийн мэргэжилтэн, бодлого боловсруулагч, докторант, магистрант болон салбарын байгууллагуудыг GEOMINE 2026-д оролцож, өөрсдийн судалгааны үр дүн, технологийн шийдэл, үйлдвэрлэлийн туршлага, хөгжлийн санал санаачилгаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж байна.