ХБНГУ-ын Саксон мужийн Фрайбергийн Техникийн их сургуулийн дэргэдэх бэлтгэл коллеж ба бэлтгэл коллежийн төгсөлтийн шалгалт Фрайбергийн Уул уурхайн академи, Техникийн их сургууль (TUBAF) нь бэлтгэл коллежтой. Тус коллежийн T-курст хоёр семестр суралцаж, төгсөлтийн шалгалт (Feststellungsprüfung, FSP)-д бэлдэн, шалгалтыг амжилттай өгснөөр TUBAF-д байгалийн ухаан, математик эсвэл инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. Бэлтгэл коллежийн сургалт нь жил бүрийн намрын улиралд эхэлдэг.
Бэлтгэл коллежид суралцах хугацаанд та TUBAF-н оюутнаар бүртгэгдэнэ.
Сургалт: Бэлтгэл коллеж нь 2 семестр үргэлжилдэг бөгөөд семестр бүрт Герман хэл, математик, физик, хими, мэдээллийн технологийн хичээл долоо хоногт 32 цаг орно.
T-курст суралцахад тавигдах үндсэн шаардлага:
- TUBAF-д оюутан болж элсэн суралцах эрх авсан байх
- Бэлтгэл коллежид элсэх тестийг Математик болон Герман хэлээр өгч, тэнцсэн байх
Бэлтгэл коллежид суралцан, шалгалтаа амжилттай өгөх урьдчилсан нөхцөлтэйгөөр TUBAF-д оюутан болж элсэн суралцах эрх авсан тохиолдолд бэлтгэл коллежид элсэх тест өгнө. Тестийг Монгол улсад Саксон мужийн их дээд сургуулиудын төлөөлөгчийн газар авна. Тестийг амжилттай өгснөөр бэлтгэл коллежид суралцах урилга хүлээн авах болно.
Анхаарах: Бэлтгэл коллежид шууд элсэх өргөдөл гаргах боломжгүй.
2027 оны хаврын семестрт Бэлтгэл коллежид элсэх өргөдөл хүлээн авах хугацаа:
2026 оны 12-р сарын 15-наас 2027 оны 1-р сарын 3 хүртэл
Элсэлтийн тест: 2027 оны 2-р сарын 2 (Саксоны төлөөлөгчийн газар Улаанбаатарт зохион байгуулна)
2027 оны хичээлийн жилд хичээллэх хугацаа:
1-р семестр: 2027 оны 3-р сарын 22–ноос 2027 оны 7-р сарын 30 хүртэл
2-р семестр: 2027 оны 9-р сарын 6–наас 2028 оны 1-р сарын 21 хүртэл
Төгсөлтийн шалгалт (FSP): 2028 оны 1-р сарын 24–нөөс 2-р сарын 11 хүртэл
Төлбөр:
- Бүртгэлийн хураамж: 100 евро
- Т-курс: 800 евро (коллежид суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг хасаж тооцно)
- Төгсөлтийн шалгалт (FSP)-н хураамж: 200 евро
Та FSP шалгалтаа амжилттай өгсний дараа TUBAF-ийн 1-р курсэд шууд элсэн суралцах боломжтой. Учир нь Бэлтгэл коллежид элсэх эрхийн хамт таны оюутан болох эрх баталгаажсан байдаг. Иймд сургуульдаа дахин өргөдөл гаргах шаардлагагүй.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Төв номын сан, 601А, 99 477 577