2015 оны 10 сарын 12 –ны өдөр ГУУС-ийн Геодезийн тэнхимээс А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Геодези-2015” олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад Геодези, Геодезийн мэдээлэл зүй, Эдэлбэр газрын кадастр, зураглал, Маркшейдер мэргэжлийн 3, 4-р ангийн оюутнууд оролцлоо.
Зураг 1. Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа
.
Зураг 2. Багийн тэмцээнд оролцож байгаа “СНАЙДЕР” багийн гишүүд

Зураг 3. Багаж төвлөрүүлэх тэмцээн “ПРО-ЗОНЕ” баг

Зураг 4. “Дээс тоглох” спортын тэмцээн

Зураг 5. Өнцөг хэмжих тэмцээн
Олимпиадыг багийн мэндчилгээ, тестийн асуултанд хариулах, багийн ахлагч нарын тэмцээн, спортын тэмцээн,багаж төвлөрүүлэх, өнцөг хэмжих гэсэн 5 төрлөөр зохион байгуулж, нийт 8 баг оролцсоноос дараах байруудыг эзэллээ.
1-р байр М. Дэлгэрмаа ахлагчтай ” УРТРАГ” баг 112,8 оноогоор;
2-р байр Г. Галмандах ахлагчтай “СПАЙДЕР” баг 107,4 оноогоор;
3-р байр Б. Буянтөгс ахлагчтай “ТЭМҮҮЛЭЛ” баг 101,1 оноогоор.
2015 оны 10 сарын 16-ны өдөр Доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит кабинетийн нээлтийн арга хэмжээний үеэр “Геодези-2015” олимпиадын тэргүүн байр эзэлсэн багуудад ГУУС-ийн захирал Б. Чинзориг, Геодезийн тэнхимийн эрхлэгч Д.Оюунцэцэг, А.Дамдинсүрэнгийн гэргий Бүтид нар шагналыг гардууллаа.
.png)
Зураг 6. Шагнал гардуулалт
Мэдээг бэлтгэсэн: Геодезийн тэнхимийн багш Б.Болормаа, Г.Уранбайгаль
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа