ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо: 2025.05.30
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хичээлийн байруудын цайны газрыг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа
|
2025 оны 07-р сарын 01 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө
|
|
Материал хүлээн авах хаяг
|
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө
|
|
Материал нээх хугацаа, хаяг байршил
|
Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2025 оны 07-р сарын 01 - ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ
|
|
Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ
|
Улаанбаатар хотод 1мкв-10,000.00 / арван мянган/ төгрөг, аймгийн төвд 1мкв- 6,000.00 / зургаан мянган/ төгрөг
|
|
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл
|
Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллаагаа явуулах тусгай зөвшөөрөл шаардана
|
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 49, 51 тоот тогтоолын дагуу зохион байгуулна
|
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
|
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС.МХТС болон Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99727180 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр.
ШУТИС-ийн ЗАХИРГАА, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт зохион байгуулж байна
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2025 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.
ШУТИС-ийн “MUST CUP-2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний оноолт