Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах оюутнуудыг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 16
Тэтгэлгийн зорилго:
- Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
- Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
- Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
- Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
- Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
- Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр болон зээлээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.
Англи хэлний мэдлэг:
- Сүүлийн хоёр жилийн дотор B2 түвшин тодорхойлсон TOEFL-н 72-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноотой байх.
Франц хэлний мэдлэг:
- DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL–н B2 түвшин
- DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
- TCF –н диплом B2-с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
- Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Бүрдүүлэх баримт бичиг:
CV буюу товч намтар;
-
Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
-
Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
-
Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;
/Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914-104/
-
Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
-
Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/
-
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус бүрт нэг хувь / нийт 2 хувь/ бүрдүүлнэ.
2026 ОНЫ 5 САРЫН 16-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.
“Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.
Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдос ирүүлсэн бичиг баримтыг Боловсролын яам болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2026 оны 5-р сарын 27 хүртэл хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2026 оны 5-р сарын 29- ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.
- Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ;
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 евроны мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;
- Францад ирсний дараа даруй эхний тэтгэмж авах эрх нээгдэнэ;
- Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Холбоо барих:
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс
Боловсролын яамны гадаад харилцааны хэлтэс /Утас: 51-262916/
Мөн, Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie
Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.
ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) - Францад сурч, амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД - Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС - Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
http://www.campusfrance.org