Хятадын Уул уурхай, технологийн их сургуультай (China University of Mining and Technology CUMT) байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус их сургуулиас 2026 оны 12 дугаар сарын 02-ноос 16-ны хооронд зохион байгуулах "Хөгжиж буй орнуудын нүүрсний олборлолтын тогтвортой хөгжил ба уул уурхайн бүс нутгийн байгаль орчныг хамгаалах асуудлаарх техникийн сургалт"-д хамрагдахыг урьж байна.
Сургалт нийт 15 хоног үргэлжлэх бөгөөд сургалтын хөтөлбөр нь Англи хэл дээр явагдах ба онолын лекц, бодит жишээний судалгаа (кейс), туршилт-үзүүлэн болон хээрийн судалгааг хослуулсан цогц арга зүйд суурилна. Сургалтын төлбөр, сургалтын материал, байр, хоолны зардлыг зохион байгуулагч тал хариуцах бөгөөд суралцагч замын зардал, эрүүл мэндийн даатгал, бусад зардлаа хариуцна.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 10 сарын 20 өдөр
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу:
Гадаад харилцааны алба