2026 оны 10-р сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Фрайбергийн Их Сургуулийн зочин профессор, доктор (PhD) Carsten Freese, Эрдэм шинжилгээний ажилтан Өнөрсайханы Дуламжав нар ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимд хүрэлцэн ирж ажиллалаа. Ажиллах хугацаандаа Өрөмдлөгийн инженерчлэл, Газрын тосны инженерчлэл, Хийн инженерчлэл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнуудад “CO 2 шахах механизмаар газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх арга, боломж, лабораторийн үнэлгээ“ сэдэвт нээлттэй семинар зохион байгуулж, Фрайбергийн Их сургуулийн Өрөмдлөгийн инженерчлэл, Уул уурхайн шингэний институт дээр хийгдэж, амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнг танилцуулж, хэрэгцүүлэг өрнүүллээ.
Мөн Эрдэм шинжилгээний ажилтан Өнөрсайханы Дуламжав нь тус сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд хэрхэн элсэн суралцах, мөн төслийн багт орж ажиллах боломжийн талаар танилцуулав. Семинарын дараа зочин профессор доктор (PhD) Carsten Freese, Эрдэм шинжилгээний ажилтан Өнөрсайханы Дуламжав нар Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрдэмтэн багш, ажилтан нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, Монголын геологи, эрдэс баялгийн музейг үзэн сонирхсон.



Монголын геологи, эрдэс баялгийн музейд зочилж байгаа нь
ГУУС, ГТӨС
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.