Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь 20 жилийн ойгоо тохиолдуулан, ШУТИС-ГУУСургуультай хамтран ажиллах гэрээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 08-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид ГЕОДЕЗИ хөтөлбөрөөр суралцах эрх, 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг бүхий батламж олгов.
Эрхийг тус олимпиадад тусгай байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Баттулга хүртлээ. Батламжийг холбооны гишүүн, Геосурвэй ХХК-ийн инженер А.Алтанчимэг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Э.Баттулгын багш Даваахүүд гардуулан өглөө. Э.Баттулгад сурлагын өндөр амжилт хүсье.
ГУУС, Геодезийн салбар, МГФЗЗХолбоо
Эрхэм хүндэт профессор, багш, судлаачид та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно
“ЭРДМИЙН ШУВУУ” ЭШ-ний салбар хуралдаанууд 2025 оны 4-р сарын 24 өдөр болох тул идэвхтэй оролцоно уу.
ХАБЭА сарын аян-2025
АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭШ-НИЙ ХУРАЛ БАГАНУУРЫН УУРХАЙ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА