Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь 20 жилийн ойгоо тохиолдуулан, ШУТИС-ГУУСургуультай хамтран ажиллах гэрээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 08-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид ГЕОДЕЗИ хөтөлбөрөөр суралцах эрх, 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг бүхий батламж олгов.
Эрхийг тус олимпиадад тусгай байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Баттулга хүртлээ. Батламжийг холбооны гишүүн, Геосурвэй ХХК-ийн инженер А.Алтанчимэг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Э.Баттулгын багш Даваахүүд гардуулан өглөө. Э.Баттулгад сурлагын өндөр амжилт хүсье.
ГУУС, Геодезийн салбар, МГФЗЗХолбоо
Aжил олгогчдын уулзалт, өдөрлөг болно
“MUST Start-Up-2025” уралдааны бүртгэл 5 дугаар сарын 4-ний өдөр дуусна
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
Эрхэм хүндэт профессор, багш, судлаачид та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно