Та бүхнийг IMARC 2025 үзэсгэлэнгийн үеэрх "Mongolia Day" өдөрлөгт урьж байна
binderya@must.edu.mn

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам-тай хамтран Австралийн Сидней хотод 2025 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах IMARC арга хэмжээний эхний өдөр "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулахад бэлэн болоод байна.
Энэ өдөрлөгийн үеэр та Монгол Улсын шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлого, чиглэлтэй танилцаж, "Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин" сэдвийн хүрээнд салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй санал солилцох боломжтой. Энэхүү арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарыг илүү сайн ойлгож, үнэ цэнтэй түншлэлийг үүсгэх ховор боломжийг танд олгох болно.
Organizations participating in the Mongolian exhibition area are requested to submit their information to info@miningmongolia.mn
Огноо: 2025.10.21 14:30-18:00
Байршил: Global Opportunities, Theatre A
Ивээн тэтгэгч:
                   Rio Tinto
                   Erdenes Mongol