“Цалинтай дадлагажуулах хөтөлбөр”
binderya@must.edu.mn

Таван Богд Групп”-с зарлаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж буй “Цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийн мэдээллийг илгээж байна. ШУТИС-ийн 3,4-р курсын оюутнуудад хавсралтаар илгээсэн постерыг доорх тайлбарын хамт боломжит сувгуудаар хүргэн хамтран ажиллана уу.

Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч болох гэж буй оюутан залууст зориулан Таван Богд Группээс “Цалинтай дадлагажуулах хөтөлбөр-2026”-г зарлаж байна. Бүтээлч чадвар, идэвх санаачилга, эрч хүч дүүрэн залуустаа тогтвортой ажлын байр санал болгохыг зорьж буй уг хөтөлбөрт шалгарсан тохиолдолд 2026.06.02-08.31 хүртэл Таван Богд Группийн охин компаниудад дадлагажуулах бөгөөд Монгол Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3,4-р курсийн 3.0-с дээш голч дүнтэй оюутан бүрд нээлттэй, боломжийг алдалгүй амжиж бүртгүүлээрэй.

Бүртгэлийн хугацаа : 2026.04.20-ныг дуустал

Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/EqGmkpLgmt?origin=lprLink