ШУТИС, ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн Oюутны эрдэм шинжилгээний ээлжит хурал 2026 оны 3-р сарын 13-ны өдөр “Ус ба цөлжилт” сэдвийн хүрээнд “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд 51 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутны эрдэм шинжилгээний хурлын онцлог нь уг тэнхимийг төгссөн инженерүүд зохион байгуулан, ивээн тэтгэдэг уламжлалтай. Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг Я.Болормаа багштай 2006 оны төгсөгчид ивээн тэтгэж, зохион байгууллаа. Түүнчлэн тус тэнхимийн оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэхээс гадна, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зорилготой уламжлал болж ирсэн нь тус арга хэмжээг илүү үнэ цэнэтэй болгож байна.

Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар булаг, рашаан усны чанар, химийн найрлага, усны түвшний боловсруулалт, газар доорх усны усны нөөцийн хомсдол, бохирдол, барилга байгууламжийн инженер геологийн судалгаа, халианаас сэргийлэх арга зам, хөрсний доройтлын судалгаа зэргээс гадна усны хайгуулын орчин үеийн шийдэл, цөлжилтөөс сэргийлэх Sponge campus шинэ технологи, хиймэл дагуулын мэдээг ашиглах цөлжилтийг тодорхойлох боломж зэрэг шинэ технологи, арга аргачлалуудыг ашигласан улс орны хөгжлийн тулгуур олон сэдвийг хамарсан 13 илтгэлийг хэлэлцүүллээ.
Тус хуралд зөвлөх багш Я.Болормаа, 2006 оны төгсөгч УБХИС-ийн АБС-ийн Инженерчлэлийн тэнхимийн багш Ж.Цэцэгсүрэн, Нагояа их сургуулийн докторант М.Тулга, Central Asian foods ХХК-ийн захирал А.Болор-эрдэнэ нар оролцон шүүгчээр ажилласнаас гадна хамтран зохион байгуулагч Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, ажилтан нар оролцлоо.
Оюутны илтгэлүүдийг 1-р дамжаанд болон 2-4-р дамжаанд суралцаж байгаа оюутнуудын дунд гэсэн байдлаар 2 ангилалд шалгаруулалтыг зохион байгуулсан.
1-р дамжааны оюутнуудын ангилалд Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн профессор Н.Буянхишигийн удирдсан Инженер геологи, геотехник мэргэжлийн оюутнууд 1-3-р байруудад шалгарлаа. Үүнд:

2-4-р дамжааны оюутнуудын дараах оюутнууд 1-3-р байруудад шалгарлаа. Үүнд:

Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон бүх оюутнууддаа, хурлыг амжилттай зохион байгуулсан зөвлөх багш Я.Болормаа болон 2006 оны төгсөгчдөдөө гүн талархал илэрхийлж, цаашдын судалгаа, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье.
“Монгол инженер 2026” арга хэмжээ зохион байгуулагдана.
“Ус ба цөлжилт” сэдэвтэй оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
“1 хувийн татвар – Нийгмийн хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Oюутны старт-ап тэмцээний бүртгэл явагдаж байна.
MUST START-UP 2026; ОЮУТНЫ ГАРААНЫ БИЗНЕСИЙН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.