“Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-т 2026-2027 оны хичээлийн жилд доорх дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулна.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- Сургалтын төлбөр 100 хувь
- Сар бүрийн амьжиргааны зардал
- Орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардал
"Оюу толгой" компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт голч оноо харгалзахгүй өргөдөл хүлээж авах бөгөөд тэтгэлэгт амжилттай суралцсан нөхцөлд сургуулиа төгсөх хүртэл тэтгэлэгтээ хамрагдах боломтжой. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд:
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх
- Зарласан мэргэжлийн чиглэлээр суралцдаг 2-4 дамжааны оюутан байх
- Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог бол давуу тал болно.
Бүртгэл: 2026 оны 9 сарын 14-ний өдрийг дуустал үргэлжлэх тул та доорх QR кодыг ашиглан амжиж бүртгүүлээрэй.