Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
binderya@must.edu.mn
Европын Комиссын Боловсрол, соёлын гүйцэтгэх агентлаг (EACEA)-ын төлөөлөгчид манай их сургуульд айлчилж, Erasmus+ хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинарыг хамтран зохион байгуулна.
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 14 (Лхагва гараг)
Цаг: 14:00 – 18:00
Байршил: Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Соёлын танхим (3 давхар), Бага тойруу 34, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14191
Erasmus+ төсөл хэрэгжүүлэгч багууд, багш, судлаач, ажилтан, оюутан зэрэг сонирхсон бүх хүмүүсийг оролцохыг урьж байна.