Форумын үеэр их сургуулийн инновацийн бодлого, дижитал шилжилт, технологийн шинэчлэл, инновацийн экосистемийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага, стартапын төлөөллүүд оролцов. Арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид, инновацын салбарын мэргэжилтнүүд оролцсоноос гадна форумыг ШУТИС-ийн хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу модератоор ажиллав.
Форумын үндсэн илтгэгчид дижитал шилжилт болон их сургуулийн инновацийн хөгжлийн чиг хандлагыг олон өнцгөөс нь харж, салбар бүрийн онцлогт тулгуурлан илтгэлээ танилцуулсан. Монголын инновацын холбооны тэргүүн, доктор (Sc.D), профессор Л.Оюунцэцэг “Орчин үеийн их сургуулийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн боловсролын шинэ парадигмууд, их сургуулийн инновац төвтэй хөгжил, судалгаанд суурилсан сургалтын ач холбогдлыг онцолж, Менежментийн сургуулийн профессор, доктор (Ph.D) Ч.Баасандаш Японы Тохоку Их сургуулийн дижитал шилжилтийн туршлага, технологийн хөгжлийн бодлого, сургалт-судалгааны орчны модернизацийн талаар хэлэлцэж, олон улсын их сургуулиудын шилдэг туршлагыг нутагшуулах боломжийг хөндлөө.
Мэдээллийн технологийн төвийн захирал, доктор (Ph.D), профессор Р.Төрбат “ШУТИС-ийн мэдээллийн системийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьж, их сургуулийн дотоод удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, системийг хөгжүүлэх шаардлага болон хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Төлөвлөлт, дижитал шилжилтийн албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мөнхөө “ШУТИС-ийн дижитал шилжилтийн бодлого, стратеги” сэдвийн хүрээнд их сургуулийн дижитал экосистемийн хөгжлийн загвар, үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлогын шинэтгэлийн талаар танилцуулав.
Мөн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганбат нээлттэй боловсролын хүрээлэнгийн дижитал шилжилтийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, сургалтын орчны цахимжуулалт, контентын шинэчлэл, нээлттэй боловсролын экосистемийг өргөжүүлэх боломжийн талаар илтгэл тавьж, оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Эдгээр илтгэлийн дараа оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, дижитал шилжилтийг хурдасгах шийдэл, их сургуулийн инновацийн экосистемийг бэхжүүлэх боломж, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийн талаар санал солилцлоо.
Эрхэм төгсөгч та бүхнийг инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шилдэг, тэргүүний төгсөгч шалгаруулах тухай
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 28 дахь удаагийн багш, ажилчдын спортын наадмын удирдамж
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
Доктор Б.Ишмэндийн нэрэмжит бакалавр оюутны ЭШ-ний 52-р бага хурал 2026.03.11-ний өдөр зохион байгуулагдана.