"Makers Intern 2026" цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
binderya@must.edu.mn

Оюутан залуус та бүхэн дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Цалинтай дадлагажих
  • Бодит туршлага хуримтлуулах
  • Туршлагатай инженер, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах
  • Ажлын байрны урилга авах /зохих шалгуур хангасан тохиолдолд/
  • "FUTURE MAKERS" дадлагын хөтөлбөрийн төгсөгчдийн нэг болж компанийн ажилтнуудад зориулсан үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Гадаад, дотоодын их, дээд сургууль, политехникийн коллеж болон мэргэжлийн боловсролын сургуулийн III-IV дамжааны оюутан байх
  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх /4.0 хүртэлх томьёоллоор/
  • 45 хоногоос дээш хугацаанд хөтөлбөрт хамрагдах

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Анкетын шат
  • Ярилцлагын шат
  • Дүн танилцуулах

Бүртгэлийн хугацаа: 2026.05.06-ныг дуустал үргэлжилнэ

Хөтөлбөрт бүртгүүлэх: https://shorturl.at/jm8OZ