Оюутан залуус та бүхэн дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
- Цалинтай дадлагажих
- Бодит туршлага хуримтлуулах
- Туршлагатай инженер, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах
- Ажлын байрны урилга авах /зохих шалгуур хангасан тохиолдолд/
- "FUTURE MAKERS" дадлагын хөтөлбөрийн төгсөгчдийн нэг болж компанийн ажилтнуудад зориулсан үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Тавигдах шаардлага:
- Гадаад, дотоодын их, дээд сургууль, политехникийн коллеж болон мэргэжлийн боловсролын сургуулийн III-IV дамжааны оюутан байх
- Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх /4.0 хүртэлх томьёоллоор/
- 45 хоногоос дээш хугацаанд хөтөлбөрт хамрагдах
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Анкетын шат
- Ярилцлагын шат
- Дүн танилцуулах
Бүртгэлийн хугацаа: 2026.05.06-ныг дуустал үргэлжилнэ
Хөтөлбөрт бүртгүүлэх: https://shorturl.at/jm8OZ
