Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
2009 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Монголын Геологи Хайгуул 2022” XII чуулга уулзалтын хүрээнд Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээнийг ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга, профессор Д.Чулуун, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын дэд профессор С.Хишигсүрэн, сургалтын мастер Г.Баярмаа нар 2022 оны 05-р сарын 7 өдөр амжилттай зохион байгууллаа.
Баянзүрх хайрханы явган аялал, оргил булаацалдах тэмцээн нь чөлөөт цагаа үр ашигтай, зөв боловсон өнгөрөөх, биеийн алжаал тайлах, агаар салхинд гарах, геологи, эрэл хайгуулын мэргэжлээр суралцагч оюутнууд болон төгсөгчид, анги хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх олон талын ач холбогдол юм.
Тэмцээнд ШУТИС-ийн ГУУС-ийн ГГС-ын ахлах багш Б.Ундармаа ахлагчтай “Геологич” баг болон геологич Э.Энхболор ахлагчтай “Гурван үндэс” ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, геологич Б.Батсайхан ахлагчтай “Эв нэгдэл” “Монполимет” ХХК, “Татах хүч” ХХК-ны багууд удаах байруудад шалгарч медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Геологи, гидрогеологийн салбар
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо