Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, ШУТИС-ийн ГУУС, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, SFCS ХХК зэрэг байгууллагууд хамтран НЭН ТҮРҮҮНД ХАБ-2015 олон улсын хурлыг 2015 оны 4 сарын 28-29 өдрүүдэд ШУТИС-ийн төв байранд амжилттай зохион байгууллаа.

Уг хуралд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам,Эрдэнэт үйлдвэр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын барилгачдын холбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Оюу Толгой ХХК, Энержи ресурс ХХК, SGS LLC, NCD group ХХК, SFCS ХХК, Мера ХХК, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, KOSHA, OSHMI зэрэг байгууллага, ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын экспертууд оролцов.
Хурлаар уул уурхай, барилга, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн салбарийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шилдэг дэвшилтэт техник технологи, арга ажиллагаа болон эрсдлийн удирдлага зэрэг асуудлуудыг хөндлөө.
Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, олон улсын байгууллагууд болон орон нутгаас ирсэн Хөдөлмөр хамгааллын инженерүүд тулгамдсан асуудлаа хэлэлцсэний эцэст 5 заалт бүхий зөвлөмж баталлаа.


Шинэ оны эхний өдрүүдэд дөрвөн хайрхандаа сайхан аялаад ирлээ
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 33 дугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
"DRILLING -2025" 27th international scientific conference
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.