Материалын эсэргүүцлийн хичээлийн Улсын VI олимпиад 2015 оны 5-р сарын 02-нд болж энэ жилийн Материалын эсэргүүцэл хичээлийн манлай баг, оюутнууд тодорлоо. Нийт 9 багийн 48 оюутан оролцсоноос хувийн дүнгээр тэргүүн байранд ШУТИС-ийн ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан О.Лувсан нэгдүгээр байр, ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан Д.Мөнхбаяр хоёрдугаар байр, ШУТИС-ийн МТС-ийн оюутан Б.Элбэгжаргал гуравдугаар байр, ХААИС-ийн оюутан Б.Баярмаа дөрөвдүгээр байранд шалгарлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд МТС-ийн баг (багш Н.Даваадорж) шалгарч шилжин явах цом, дипломоор шагнуулав. 2-р байранд ГУУС-ийн баг (багш Ц.Алтанцэцэг) 3-р байранд БАС (багш Ц.Алтанцэцэг) тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.