Багш нарын өрөөг тохижуулав
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор (PhD) Л.Лхагвасүрэн захиралтай “Дун Эрдэнэ” ХХК, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Чинбат захиралтай “Монзол” ХХК-ий хөрөнгө оруулалтаар Газрын тос, өрөмдлөгийн салбарын багш нарын 1-313 тоот өрөөнд 12 сая төгрөгний засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор (PhD) Л.Лхагвасүрэннь 1988 онд Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи мэргэжлээр ПДС-ийг төгссөн бөгөөд 2017 онд “Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн дээжлэлтийн чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр Техникийн ухааны докторын зэргийг хамгаалсан манай тэргүүний төгсөгчдийн төлөөлөл юм.
“Дун Эрдэнэ” ХХК, “Монзол” ХХК-ий хамт олонд ГТӨС-ын хамт олон талархсанаа илэрхийлье.



ГТӨС
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.