ГУУС-ийн Геодезийн салбарт 2012 онд байгуулж өгсөн TRIMBLE лабораторийг өргөжүүлэн энэ удаад TRIMBLE BUINESS CENTER, TRIMBLE REAL WORKS программуудын тус бүр 15 лицензийг сургалтын зорилгоор ашиглуулахаар хүлээлгэн өгсөн. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл хагас сая гаруй ам. долларын үнэ бүхий бүтээгдэхүүн юм.
Тус арга хэмжээ 2023 он 11-р сарын 13-нд ШУТИС-ийн VIII байрны хурлын танхимд болсон ба ГУУС-ийн захирал К.Хавалболот, АНУ-ЫН Trimble фирмийн ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Charmaine Fogarty болон бүсийн менежер, технологи хариуцсан мэргэжилтэн Steven Sheppard, Trimble-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Гео-Инструментс ХХК-ийн хамт олон оролцлоо.
Дээрх арга хэмжээний нэг хэсэг болох TRIMBLE BUINESS CENTER, TRIMBLE REAL WORKS программуудын сургалтыг салбарын оюутан, багш нар, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар, Оюутолгой ХХК, Геомастер ХХК, Инженер геодези ХХК зэрэг төр болон хувийн хэвшилд ажиллаж буй инженерүүдэд зориулан Trimble-ийн Австрали улс дахь технологи хариуцсан мэргэжилтэн удирдан явууллаа.
Тус сургалтад хамрагдсан суралцагчдад Trimble болон Trimble-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Гео-Инструментс ХХК-ийн зүгээс батламж олголоо.
ГУУС, ГС
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл
"Геодези"-2025 Улсын олимпиад удахгүй зохион байгуулагдана