“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээн УИХ-ын дарга болон ШУТИС-ын нэрэмжит, “Залуу зохион бүтээгч”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ШУТИС, Нээлттэй Инновацийн лаборатори (OIL), ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech”клубууд хамтран МХТС дээр 2015.05.22 өдөр техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд амжилттай зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд 9 их, дээд сургуулийн 28 багууд автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.