ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН
АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Геологи, уул уурхайн сургууль нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, төлөөллүүдтэй уулзах уулзалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд манай багш нар дунд, ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны суурь хичээлүүдэд нь хамтран семинар, сургалт хийх, өөрийн лабораториудыг түшиглэн зохион байгуулах, хүний нөөцийн хөгжил болон сурагчдыг төгсөлтийн шалгалтад бэлдэх зэргээр хамтран ажиллах боломжтой болж байна.
Уулзалтын хүрээнд ШУТИС-ийн болон ГУУС-ийн сургалтын орчин, лабораторийн материаллаг бааз, сургалтын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ хамтын ажиллагааны санамж бичгийг дараах сургуулиудтай байгууллаа. Үүнд:

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөний талаар чөлөөт ярилцлагыг өрнүүлж, харилцан санал бодлоо хуваалцлаа.



Тус арга хэмжээг зохион байгуулахад тусалж, дэмжсэн ГУУС-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
ГУУС-ийн ЭША
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо