"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛД ШУТИС-ИЙН ОРОЛЦОО" нэгдсэн хэлэлцүүлэг
Та бүхнийг “Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Монгол улсын Засгын газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд холбогдох тооцоо, судалгаа хийх ажилд салбар бүрийн эрдэмтэн судлаачдын саналыг тусгахаар ажиллаж байна.
ШУТИС-иас их сургуулийн тэргүүлэх салбар чиглэлээр:
гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийг хамруулсан салбар хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж сэдэв тус бүрээр саналуудыг нэгтгээд байна.
Нэгдсэн хэлэлцүүлэг нь ШУТИС-ийн салбар хэлэлцүүлэгийн саналыг сүүлийн байдлаар хэлэлцэх үйл ажиллагаа юм. Иймд таныг мэргэжлийн үүднээс холбогдох саналыг гаргахад идэвхитэй оролцож, улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод ШУТИС-ийн оролцоог тодорхойлоход хамт олноо төлөөлж хувь нэмрээ оруулахыг хүсье.
Хэлэлцүүлэг 2024 оны 3 дугаар сарын 15-ны 09:30 – 13:40 цагийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарын хурлын танхимд явагдана.


ШУТИС
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо