Хуралд Эрхүүгийн Үндэсний Техникийн Их Сургуулийн профессор Л.А.Рапацкая тэргүүтэй гурван профессор оролцлоо. Хурлыг ГУУС-ийн Геологи Гидрогеологийн Салбар, Геологийн шинжлэх ухааны төв, ШУА-ын Геологийн хүрээлэн, Эрхүүгийн ҮГИС-иуд хамтран зохион байгуулав. Геологийн нэгдсэн холбоо, “Хүдэр Эрдэнэ” ХХК, “Наймган трейд” ХХК, “Буман Ложистикс” ХХК, “Минторес” ХХК нар ивээн тэтгэв.
Эрхүүгийн төлөөлөгчдийг ШУТИС-ийн Ректор Т.Намнан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Монголын Ахмад багш нарын холбооны дээд шагнал гардуулав.

Хэрлэнгийн геологийн олон улсын экспетицийн 50 жилийн ойн нэрэмжит “Төв азийн геологи ашигт малтмалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ХХII бага хурлыг ШУТИС -ийн ректор Т.Намнан, ГУУС -ийн захирал К.Хавалболот нар нээж, профессор Б.Мөнхцэнгэл, дэд профессор Б.Батхишиг нар удирдан эрдэм шинжилгээ судалгааны 12 илтгэл хэлэлцүүлэв.


Хурлын дараа төлөөлөгчдийг “Цонжинболдог” цогцолбор, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей үзүүлэв. 


Мэдээ бэлтгэсэн: Д.Чулуун
2001 оны төгсөгчдийн нэрэмжит Оюутны ЭШ-ний бага хуралд урьж байна.
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Шинэ санаа – Шинэ бүтээл” инновацын уралдаан зарлаж байна