
Тус арга хэмжээнд Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Б.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Ахмадын зөвлөлийн дарга Л.Пүрэв нар оролцож, нас тэгширсэн ахмад ажиллагсдад талархал илэрхийлэн, сургууль, эрдмийн үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь онцлон тэмдэглэлээ.
Оролцсон багш, ажилтнууд оюутан цагаас эхлэн ШУТИС-д ажиллаж эхэлсэн үеийн дурсамжаа хуваалцан, сургуулийнхаа хөгжил дэвшилд өөрийн мэдлэг, хөдөлмөрөө зориулж ирсэн тухайгаа дурсан ярилаа. Мөн эрдмийн зэрэг цол хүртсэн, салбарын олон улсын болон үндэсний хэмжээнд үнэлэгдсэн амжилтаа дурсан, хамт олон, сургуулийнхаа ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

ШУТИС нь ахмад ажилтнуудынхаа туршлага, үнэт мэдлэгийг үе үеийн залуу боловсон хүчинд уламжлуулан, хамтын хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч энэ уламжлалаа хадгалж, ахмад ажиллагсдаа хүндэтгэн дурсах, алдаршуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Гэрэл зураг татаж авах
2001 оны төгсөгчдийн нэрэмжит Оюутны ЭШ-ний бага хуралд урьж байна.
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Шинэ санаа – Шинэ бүтээл” инновацын уралдаан зарлаж байна