“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг ШУТИС-ийн хичээлийн 8 байрын хурлын танхимд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үг хэлэхдээ “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд их сургуулийн хөгжлөөс улс эх орны хөгжил шууд хамаарч байдаг. Их сургуулийн хөгжил нь тухайн сургуулийн профессор, багш нарын мэдлэг чадвар, гадаад дотоод хамтын ажиллагаанаас гадна оролцогч талууд болох төгсөгч, ажил олгогч, улс орны хөгжлийн бодлого, дэмжлэгээс шууд хамаардаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн болоод нийгмийн хөгжилд эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр суурь эзэлж байгааг бид сайн мэдэж байгаа. Тиймээс эх орныхоо хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд геологи, уул уурхайн салбарын хөгжил онцгой үүрэгтэй.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд мэргэжлийн их, дээд сургуулийн профессор, судлаач, багш нарын үүрэг оролцоо чухал” хэмээн онцоллоо. Тус хурал “Эрдэс баялгийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх өнөөгийн байдал”, “Зочин илтгэл”, “Панел хэлэлцүүлэг” гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд эхний хэлэлцүүлгийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот удирдаж байна.
Хуралд “Геологи, уул уурхайн сургуулийн хөтөлбөр, хөгжүүлэлт” сэдвээр ГУУС-ийн Сургалт, чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, “Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хамтын ажиллагаа” ГУУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, “Геологи, уул уурхайн сургуулийн чанарын удирдлага, ахиц дэвшил” сэдвээр ГУУС-ийн Чанарын менежер С.Нандинцэцэг нар илтгэл тавилаа.
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо