ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2025 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан, магистр болон түүнээс дээш түвшний оюутан (оюутан өгүүлэл ирүүлэх бол удирдагч багштайгаа хамтарч бичсэн байх).
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:
-
Техник технологи
-
Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан
-
Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
Тавигдах шаардлага:
-
Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
-
Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
-
-
-
Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;
Хугацаа:
- Өгүүлэл хүлээн авах: 2025.11.20 -ны 15:00 цаг хүртэл /Хугааа хоцорч ирсэн өгүүллийг дараагийн дугаарт хэвлэнэ./
- Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2025.11.20-ыг хүртэл Судалгаа хөгжүүлэлтийн албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
- Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2025.11.20-11.30
- Өгүүлэлд засвар оруулах: 2025.12.01-12.03
- Редакцын зөвлөлийн гишүүд дахин хянах: 2025.12.03-12.08
- Монгол хэлний багшаар хянуулах: 2025.12.08-12.10
- Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2025.12.10-12.20
Өгүүллийг: 2025 оны 11 сарын 20-ны 15:00 цаг хүртэл batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.
Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302
Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ. ТАТАХ