ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас зохион байгуулж буй “Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил үндэсний II хэлэлцүүлэг” ШУТИС-ийн VIII байрны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд өнөөдөр (2025-11-11) амжилттай боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж үг хэлсний дараа Геологи, уул уурхайн сургууль “Эрдэс баялгийн тойм” сонин, сэтгүүлийн Редакц “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор К.Хавалболот, “Эрдэс баялгийн тойм” сонин, сэтгүүлийг төлөөлж Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн ТББ-ын ТУЗ-ын дарга, “Эрдэс баялгийн тойм” ХХК-ийн захирал Г.Идэрхангай нар Санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү Санамж бичгийг байгуулснаар талууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд Геологи, уул уурхайн сургуулиас зохион байгуулж буй геологи хайгуул, уул уурхайн салбарын үйл ажиллагааны онцлогийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр “Эрдэс баялгийн тойм” дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Түүнчлэн Геологи, уул уурхайн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой геологи, уул уурхайн эрдэм шинжилгээний хурлын цаг үеийн мэдээ, мэдээллийг “Эрдэс баялгийн тойм” сонин, сэтгүүл болон “Эрдэс баялгийн тойм” пэйж хуудсанд нийтэлж, Мэдээллийн түнш, ивээн тэтгэгчээр ажиллах зэргээр олон талт үйл ажиллагааг энэхүү Санамж бичигт тусган, хамтын ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлж байна.



Шинэ оны эхний өдрүүдэд дөрвөн хайрхандаа сайхан аялаад ирлээ
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 33 дугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
"DRILLING -2025" 27th international scientific conference
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.