
Уг уулзалтаар Монголын Тусгай Олимпын хороотой (МТОХ) ГУУС болон ШУТИС-ийн хэмжээнд хамтран ажиллах боломжийг ярилцан санал солилцов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа ОЮУНЫ ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуучуудын талаар их сургуулийн багш, оюутнуудад ойлголт өгөх, оюутнууд хэрхэн Дэлхийн болон Монголын Тусгай Олимпод хувь нэмрээ оруулж хамтдаа нийгэмдээ нөлөөлж болох, өөрийгөө хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгч, улмаар ГУУС-д Тусгай олимптой ажиллах клуб байгуулан хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын Тусгай Олимпын Хороо дараах чиглэлээр оюутан залууст мэдээлэл өгч, хамтарсан спортоор өрсөлдөв. Үүнд:
МТОХ-ны төлөөлөгчид, ГУУС-ийн захирал К.Хавалболот, Геодезийн тэнхимийн эрхлэгч Э.Ганзориг, багш С.Үржинхандын хамт

МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, МТОХ-ны хөтөлбөрийн зохицуулагч П.Тунгалаг

Танилцуулгын дараа ГУУС-ийн 1-4-р дамжааны оюутнуудад Тусгай Олимпын хөдөлгөөний талаарх мэдээллийг хуваалцан, Хамтарсан спорт Floorball-ын туршлагаас хуваалцаж ГУУС-ийн багш С.Үржинханд оюутнуудад туршлагаасаа хуваалцан хамтарсан тоглолт хийв.


МТОХ-ны спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од Флоорболл зааж хамтарсан тоглолт хийж шүүн явуулав.
Энэхүү ажлыг зохион байгуулж явуулахад гүн туслалцаа үзүүлсэн ГУУС-ийн захирал, СЧАД, чанарын менежер, тэнхимийн эрхлэгч нар болон ГУУС-ийн нийт профессор багш нар, оюутнууд, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Геодезийн тэнхим
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо