БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Чонбук Үндэсний Их Сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Ерөнхий мэдээлэл:
Төлбөр болон дэмжлэг:
-
Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө
-
Амьжиргааны мөнгө суралцах хугацаанд зөвхөн нэг удаа 500,000 вон олгоно.
-
7 хоногт 20 хүртэлх цаг ажиллах эрхтэй
-
Оюутан өөрөө ирэх,очих онгоцны зардал болон дотуур байрны төлбөрөө хариуцна. (Дотуур байрны төлбөр 800,000 вон бөгөөд үүнд Даваа-Баасан гарагт өдрийн 3 удаагийн хоол багтсан.)
Тусгай нөхцөл: УБ хотын БЗД болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БЗД-т оршин суудаг эсвэл ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 1 сая төгрөгийн онгоцны зардлын хэсэг болгон олгоно. Гэрээг энд дарж харна уу.
Шаардлага:
-
ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх
-
Магистр, докторын түвшний суралцагч Чонбук Үндэсний Их Сургуулийн багшаас авсан тодорхойлох захидал хавсаргах шаардлагатай
-
Аливаа хэлний шалгуур байхгүй боловч Англи эсвэл Солонгос хэл мэддэг байх нь давуу тал болно.
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи хэл дээр байх)
-
Өргөдлийн маягт (2025 оны 12 дугаар сарын 10-ны дотор энд дарж бөглөнө үү)
-
ШУТИС-ийн багш, профессороос авсан тодорхойлох захидал
-
Сургуулийн тодорхойлолт
-
Албан ёсны дүнгийн хуулбар /улирал тус бүрээр гаргасан байх/
-
Суралцах төлөвлөгөө /study plan/
-
Гадаад паспортын хуулбар
-
Цээж зураг (цагаан дэвсгэртэй, 3.5х4.5 хэмжээтэй)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг Гадаад харилцааны албаны (ГХА) мэргэжилтэн М.Болортуяад эх хувиар ирүүлэхээс гадна bolortuya@must.edu.mn хаягт 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагаас өмнө илгээнэ.Жич: Энэхүү хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан нь ШУТИС болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу зөвхөн ГХА-д материалаа ирүүлж гэрээ байгуулснаар хамрагдах боломжтойг анхаарна уу. Тодруулах зүйл байвал ШУТИС-ГХА – 11329081 М.Болортуяа холбогдоно уу.
Гадаад харилцааны алба