ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн профессор, багш нар Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Science and Technology)-тай хамтран олон улсын сургалт зохион байгуулж амжилттай оролцлоо.
2026 оны 3 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд Хятадын Эрээн хотод болсон “Small and Beautiful” Training Program on Mining Resource Exploration and Environmental Management” хамтарсан сургалтад Монголын талаас ШУТИС, МУИС, уурхайн инженер техникийн ажилчид оролцов. Энэ сургалтанд ШУТИС, ГУУС-ийн Уурхайн технологийн тэнхим болон Эрдэс боловсруулалт,инженерчлэлийн тэнхимийн профессор багш нар оролцлоо.

Уг төсөл нь Монгол, Хятадын хооронд уул уурхайн нөөц ашиглалт, байгаль орчны хамгаалалт, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ли Вэйпин, Поли тэсрэх бодисын технологийн групп ХХК-ийн намын нарийн бичгийн дарга Шангуан Хаофэн нар үг хэлж нээлтийн үг хэлэв. Мөн уг сургуулийн Монголын Төгсөгчдийн холбоог байгуулж холбооны гишүүд сонгох үйл ажиллагаа болов.

Уг төсөл нь Монголын болон Хятадын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд Хятадын дэвшилтэт технологи, ногоон уурхайн стандарт, ухаалаг системийн шийдэл, байгаль орчныг хамгаалах арга туршлагыг судлах боломж олгосон чухал үйл явдал байлаа. Сургалт доорх агуулгын хүрээнд явагдсан.

Уул уурхайн тэсэлгээний технологи, уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн аюулгүй байдал, ухаалаг уурхайн бүтээн байгуулалт, байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил, геологи, газар зүйн мэдээллийн систем зэрэг орчин үеийн уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, практик туршлага зэрэг сэдвээр эрдэмтэн багш, мэргэжилтнүүд лекц уншиж, илтгэл тавив. Эрээн хотын логистикийн бүс, тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, алтны уурхай, үйлдвэрлэлийн талбайд (Зижин алтны уурхай) ажиглалт, туршилт хийсэн.


Тус сургалтад хамрагдснаар ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургуулийн профессор, багш нар олон улсын туршлагаас суралцаж, сургалтын үйл ажиллагаа, судалгаа, үйлдвэрлэл, технологийн уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан нэвтрүүлэх, оюутан, судлаач, инженер, техникийн ажилчдад дэвшилтэт технологийн мэдлэг олгох суурь тавигдсан.
Энэхүү сургалт нь Монгол-Хятадын хамтарсан төслийн санаачилга, боловсролын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн бөгөөд хоёр улсын уул уурхайн салбарын харилцан ойлголцол, технологийн солилцоог улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Сургалтад хамрагдсан профессор, багш, судлаач, инженерүүдэд гэрчилгээ гардуулж, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө ярилцсан ба уг хамтын ажиллагаа нь Монгол Улсын уул уурхайн салбарыг илүү ногоон, ухаалаг, байгаль орчинд ээлтэй болгоход чухал алхам боллоо.


ГУУС, УУТ, ЭБИТ
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо