ГУУС-ийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
binderya@must.edu.mn
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурал нь хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим, Геодезийн тэнхим, Геологийн тэнхим, Гидрогеологи, инженер геологийн тэнхим, Уурхайн технологийн тэнхим, Эрдэс боловсруулалтын инженерчлэлийн тэнхимийн хэмжээнд нийт 80 оюутны 56 илтгэл хэлэлцүүлэгт оролцов. Харин хоёрдугаар шатанд тэнхим тус бүрээс шалгарсан 20 оюутны 9 илтгэл нэгдсэн байдлаар хэлэлцүүлэгдэж, судалгааны ажлын шинэлэг байдал, ач холбогдол, практик үр өгөөж, бичиглэлийн стандарт, илтгэх ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэн шилдгүүдийг тодрууллаа.

Энэхүү хурал нь бакалавр оюутнуудын судалгаа, шинжилгээ хийх ур  чадварыг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практиктай уялдуулах, судалгааны ажлын үр дүнгээ эрдэм шинжилгээний түвшинд хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ болдгоороо онцлог юм.
Oюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тууштай дэмжин ажиллаж буй “Гэрэлт-Очирваань” ХХК нь Геологи, уул уурхайн сургуулийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг гурав дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан нь энэ удаагийн хурлын онцлох дэмжлэг байлаа.Хурлын дүнгээр дараах илтгэлүүд шилдгээр шалгарлаа.
Байгалийн ухаан, экологийн чиглэлээр:
Тэргүүн байр – Ашигт малтмалын эрэл, хайгуулын IV курсийн оюутан Ц.Алтаншагай Газрын ховор элемент”-ийн хэтийн төлөвийг кластер анализ хийж тодорхойлох нь (Хар толгой талбайн жишээнд)
Дэд байр Геодезийн III курс курсийн оюутан Б.Баасанжаргал, Д.Ганцэцэг, А.Тэмүүлэн, М.Сүрэнжав Уурхайн нээлттэй мэдээлэлд суурилсан дашбоард хийх боломжийн судалгаа”
Техник, технологийн чиглэлээр
Тэргүүн байр Уул уурхайн геотехникийн III курсийн оюутан Б.Намуун, Д.Мөнх-Оргил Уурхайн геотехникийн өгөгдөл хязгаарлагдмал нөхцөлд малталтын тогтворжилтыг машин сургалтад суурилан үнэлэх боломж
Дэд байр - Геодезийн III курсийн оюутан Ж.Ундармаа, Б.Өнөрмаа, М.Отгонбилэгт, Г.Эрдэнэ-Очир Дроны зураглалаар барилгажсан хэсгийн гадаргын тоон загварыг боловсруулж олон нийтэд нээлттэй веб GIS үүсгэсэн үр дүн

ГУУС-ийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт оюутнууд, шилдгээр шалгарсан илтгэгчид, удирдагч багш нарт нь халуун баяр хүргэж, цаашдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье. 

Түүнчлэн хурлын зохион байгуулалтад идэвхтэй оролцсон профессор, багш нар болон хамтран ажилласан “Гэрэлт-Очирваань” ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

ГУУС-ийн Эрдэм шинжилгээний алба

2026.03.20