"MUST Robocon-2026" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
binderya@must.edu.mn

ШУТИС-ийн роботын аварга шалгаруулах "MUST Robocon" тэмцээн 2026 оны 4 сарын 24-ний өдөр олон улсын дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж робот хөгжүүлэгч оюутны багуудаа урамшууллаа. Тус тэмцээн нь роботын найдварт ажиллагааг хангах, инженер оюутнуудынхаа зохион бүтээх ур чадварыг урамшуулах, хөгжүүлэх, багуудаа үндэсний аварга шалгаруулах "ABU Robocon Mongolia" тэмцээнд бэлтгэх зорилготой 2 үе шаттай зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

Энэ жилийн тус арга хэмжээнд ШУТИС - Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль -ийн "SICT" баг, ШУТИС Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль -ийн "Эрчим-1", "Эрчим-2" багууд, ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль -ийн "ProMech" баг, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль -ийн "ГУУС" баг, ШУТИС-Коосэн Технологийн коллеж -ийн "Ган робот" гэсэн 6 баг өөрсдийн хөгжүүлж буй роботуудаар өрсөлдлөө.

Oлон улсын дүрмийн дагуу явагдсан тэмцээний үр дүнгээр доктор Б.Дондогжамц, Э.Наранбаатар, Б.Жавхлан зөвлөх багштай Механик инженер, тээврийн сургуулийн "ProMech" баг "MUST Robocon-2026" тэмцээний аварга багаар шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Тэмцээний дэд байранд доктор Б.Нямбаяр багштай "Эрчим-2" баг, гуравдугаар байранд Геологи, уул уурхайн сургуулийн Т.Биндэръяа багштай "ГУУС" баг шалгарсан бол тусгай байранд доктор Б.Дорж зөвлөх багштай "МХТС", Д.Өлзийноров багштай "Эрчим-1", Б.Баярсайхан, Мөнх-Оргил багштай "Ганробот" багууд шалгарч робот хөгжүүлэлтийн грант хүртлээ.

25 дахь удаагийн "ABU Robocon" олон улсын тэмцээн Хонг Конг улсад 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд Монгол улсын үндэсний аварга багаар шалгарсан баг оролцох юм. Энэ удаагийн тэмцээн нь "Kung Fu Quest" (Кунг-фугийн эрэлд) сэдвийн дор зохиогдох бөгөөд хоёр робот хамтран зэвсэг угсарч, "Meihua Forest" хэмээх олон түвшний саад бүхий талбайгаас судар цуглуулан, эцэст нь "Tic-Tac-Toe" (Икс-О) тоглоомоор өрсөлдөх дүрэмтэй. Технологийн хувьд нэг робот нь заавал бүрэн автомат ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд өндөр нарийвчлалтай мэдрэгч, дүрс боловсруулах (Computer Vision) систем болон хүнд хэцүү өндөрлөгүүд дээр тэнцвэрээ хадгалах механикийн нарийн шийдлүүдийг хослуулах нь зохион бүтээгч оюутнуудын ур чадварыг тэмцээн болж байна.

Зохион бүтээгч, инженер оюутнууддаа амжилт хүсье !

ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба