ШУТИС-ГУУС, ГТӨИТ-ийн багш, ажилтан, оюутны 3 төрөлт спортын тэмцээнийг ГТӨИТ болон "Oil&Gas" клубээс 2026 оны 05 дугаар сарын 2 ны өдөр "Эм-Пи-Ай" ХХК-ний спорт зааланд зохион байгуулсан.
ГТӨИТ-ийн багш, ажилтан, оюутны тэмцээн 2021 оноос хойш зохион байгуулагдаж байгаа ба энэ удаагийн 5 дахь тэмцээнийг дэд профессор Б.Наранцэцэг багшийн зөвлөх ангийн оюутнууд болох Газрын тосны инженерчлэлийн ІІІ-р курсийн ангийнхан зохион байгуулсан болно. Тус тэмцээнд:

+
Сагсны тэмцээнд нийт 10 баг тамирчид орсон ба эрэгтэй сагс алтан медалийг Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн І-р курс, мөнгөн медалийг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерлэл хөтөлбөрийн II, III-р курсийн оюутнууд, хүрэл медалийг Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн III-р курсийн баг тамирчид тус бүр авсан.
Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн 3х3 -аар болсон ба алтан медалийг Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн IV-р курсийн баг тамирчид, мөнгөн медалийг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрийн III, IV-р курсийн баг тамирчид, дэд профессор А.Баасанжаргал багшийн хамт, хүрэл медалийг Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн 1-р курсийн баг тамирчид авсан.


Энэхүү тэмцээн нь шилдэг тоглогч нарыг шалгаруулсанаараа онцлог болсон. Волейволын тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ГТБҮИ-ийн III-р курсийн С.Умбазар, эмэгтэй шилдэг тоглогчоор ГТБҮИ-ийн IV-р курсийн Ану-дарь, Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор ГТИ-І курсийн Б.Түвшин-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор ГТИ-IV-р курсийн Г.Мөнх-болор нар шалгарсан болно.
2026-2027 оны хичээлийн жилд болох багш, ажилтан, оюутны спортын тэмцээнийг дэд профессор В.Алимаа багштай ГТБҮИ-II, III-р курсийн ангийн хамт олон зохион байгуулахаар боллоо.

ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ЭМ-ПИ-АЙ ХХК-НИЙ ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ, OIL&GAS CLUB
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.