Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “Олборлолтоос үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Олон Улсын эрдэм шинжилгээ, онол практикийн XXXII бага хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд уламжлалт газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч компаниудын төлөөлөл, Монгол, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд оролцож, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэн, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, илтгэл хэлэлцүүлгийн хүрээнд санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эрдэм шинжилгээний хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл”, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, газрын тосны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хайгуул, олборлолт үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөөцийг нэмэдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, мөн салбарт тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг танилцууллаа. Хурлын үеэр нийт 30 илтгэл хэлэлцэгдсэн.


“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа