“МОНГОЛЫН ХАЙГУУЛ-2015 ЧУУЛГА УУЛЗАЛТ”
нэрэмжит Оргил булаацалдах тэмцээний
удирдамж
2015-03-15
Зорилго: Монголын геологийн сурталчилгаа, геологичдын эрүүл мэнд, алжаал тайлж амруулах.
Чиглэл:Улаанбаатар-Баянзүрх хайрхан.
Хугацаа: 2015 оны 03-р сарын 22. Өглөө 09.00-18.00 цаг.
Бүрэлдэхүүн:Насны 2 ангилалтай.(Багууд нэр, дугаар, ижил хувцастай)
1.Оюутан, магистрант, докторант 6 хүнтэй баг(эрэгтэй 4, эмэгтэй 2)
2. Ахмад, дунд залуу насны үйлдвэрлэлийн геологчид, багш нар, 5 хүнтэй баг (2 нь 50-аас дээш насных)
Шагнал:
-Оюутан 1,2,3 байр. Алтан, мөнгөн, хүрэл медаль, шилжин явах цом,
-Ахмад геологчид. Тэргүүн, дэд тэргүүн байр. Алт, мөнгөн медаль
Унаа:Микроавтобус 03-р сарын 22-ны өглөө 09.00 цагаас ШУТИС-ийн 2-р байрны үүднээс хөдөлнө. Ирэх буцах зардал нэг хүний 4000 төгрөг.
Сурталчилгаа:Монголын радио, Геологи Уул Уурхайн мэдээ сонин.
Техникийн зөвлөгөөн: 2015-03-18-ны 18.00 цагаас 1-225 тоот өрөө.Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багийн мэдүүлгээ унааны зардлын хамтаар өгнө үү.
Нээлт цуглаан. 2015-03-22-ны 10.30 цагт Баянзүрх хайрханы энгэрт, уралдаан 11.00 цагаас эхэлнэ.
Зохион байгуулах комисс
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.