Зуны амралтаараа Хятад улсын томоохон сургуулиудын нэг болох Харбины Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр болох олон улсын Зуны сургалт семинарт оролцох хүсэлтэй багш, судлаач, оюутан нарыг урьж байна.
Энэхүү зуны сургалт нь анх 2012 онд ХБНГУ-н Кемниц хотын ТИС болон ШУТИС-н хамтарсан байдлаар эхэлж жил бүр Германд явагддаг байсан юм. Улмаар тус сургалтанд оролцож байгаа орны их сургуулиуд өөр өөрийн сургууль дээрээ ээлжлэн зохион байгуулах санал ирсэний дагуу 2016 онд Харбин хотноо зохион байгуулагдахаар болж албан ёсны эхний мэдээллээ түгээж эхэлсэнийг Танд хүргэж байна.
Өмнөх үйл ажиллагааны талаар мэдэхийг хүсвэл дараах холбоосуудаар орж танилцана уу.
http://must.edu.mn/mn/content/show/id/5089 - 2015 он
http://must.edu.mn/mn/content/show/id/1863 - 2014 он /энэ холбоос дээр 2013 болон 2012 оны талаар мэдээллийн холбоосууд тавигдсан байгаа/
Хамрагдах хүсэлтэй багш, судлаач, оюутнууд contact_fdc@must.edu.mn цахим хаягаар захиа бичиж холбоо барина уу. Хүсэлт гаргасан хүн бүртэй уулзаж, дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө.
ШУТИС-н Багшийн хөгжлийн төв
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
2024-2025 оны хаврын улирлын Диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
Урилга
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
OPEN CAMPUS үйл ажиллагаатай холбоотой ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байрны зогсоолд авто машин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.