Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахисан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгаагШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулж байна.
Оюутны хээрийн судалгааг 2016 оны 03 сард дөрөвдэх жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцуулахыг хүссэн оюутны саналаа ирүүлнэ үү.
ШУТИС-с 4 оюутан багшийн тодорхойлолт болон оюутны англи хэлний түвшинд тулгуурлан сонгон шалгаруулж оролцуулна.
Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднэс:
Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:
Судалгаанд оролцуулах хүсэлтэй оюутны CV (англи хэл дээр) болон багшийн тодорхойлолтын хамт цахим шуудангаар ирүүлнэ үү.
Судалгаа хийгдэх хугацаа: 2016 оны 02 сарын 28-ны өдрөөс 8 өдөр
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2016 оны 01 сарын 21 өдрийг дуустал
Жич: Судалгаанд 02 сарын 28-ны өдрөөс 8 өдрийн хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул оюутны хичээл, ажлын цагийн боломжийг анхаарч үзнэ үү. Оюутан хичээл зохицуулалтаа өөрөө хийнэ.
Холбоо барих хаяг: О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)
Геологи, гидрогеологийн тэнхим, ГУУС
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.