ГУУС-ийн Уул уурхайн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Профессор Я.Гомбосүрэнгийн уншлага” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр болно. Магистрант, докторантууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ГУУС-ийн эрдмийн зөвлөл “Профессор Я.Гомбосүрэнгийн уншлага” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Хурлын зорилго:
Салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар суралцагчид, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжпэг үзүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, уул уурхайн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршино.
Эрдэм шинжилгээний бага хурал илтгэлийн сэдвүүд:
Тус салбарт тулгарч буй асуудлууд, техник технологийн шинэчлэл, инноваци гэх мэт.
Шагналын сан:
Түвшин тус бүрээр:
1-р байр: Өргөмжлөл, Профессор Я.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал
2-р байр: Өргөмжлөл, Профессор Я.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал
3-р байр: Өргөмжпөл, Профессор Я.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал
Илтгэл хүлээн авах хугацаа: Бүрэн хэмжээний өгүүллийг доорх хаягаар 2016.02.22-ны дотор илгээнэ үү. btsetseg7478@yahoo.com
Тус хурал нь 2015 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Т-207 тоот өрөөнд 10:00 цагт болно.
Холбоо барих:
khavalbolot@must.edu.mn - 99096452
btsetseg7478@yahoo.com - 99041160
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо