А. Дамдинсүрэн багшийн нэрэмжит уран илтгэлийн анхдугаар тэмцээний амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монголын геодезийн шинжлэх ухааны доктор А.Дамдинсүрэн нэрэмжит уран илтгэлийн анхдугаар тэмцээн 2016 оны 4-р сарын 2-нд амжилттай болж өндөрлөлөө.
Уран илтгэлийн анхдугаар тэмцээнд нийт 20-н оюутан оролцож, 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Энэ тэмцээн нь Геодезийн IV ангийн оюутнууд санаачлан зохион байгуулснаараа онцлог байлаа. Нэгдүгээр шатанд:
20-н илтгэлээс 7 илтгэл сонгогдож илтгэлийн Шинэ санаа, Сэдэвтэй уялдсан байдал, Илтгэх чадвар, Цаг баримтлал зэрэгт 5 хүртэлх оноо өгч. 4 шүүгчийн нийлбэр оноогоор шилдэг 4 илтгэгч шалгарууллаа. Хоёрдугаар үе шатанд:
Шилдэг 4 илтгэгч нэг нэгээр гарч шүүгчдээс 10 үг, сэдэв авсан ба эдгээрийн 10 үгийг өгсөн сэдвийн дагуу 5 минутын хугацаанд илтгэл бэлдэж өрсөлдөн тэргүүн байр, дэд байр, гутгаар байр, тусгай байрын эзэд тодорлоо.
Шүүгчийн бүрэлдэхүүнд: Геодезийн салбарын эрхлэгч Д.Оюунцэцэг, Багш П.Лувсандагва, НЗТХ-ын мэргэжилтэн Г.Уранбайгаль, ОХТ Э.Бямбасүрэн
Тэргүүн байрын эзэлсэн илтгэгч Б.Чинцэцэг өөрийн илтгэлээ бодит жишээн дээр тайлбарлаж илтгэсэн маш сонирхолтой байлаа.
Тэргүүн байрыг |
Б.Чинцэцэг |
Геодези-4 |
Дэд байрыг |
Г.Бүтэнбаяр |
Геодези-4 |
Гутгаар байрыг |
А.Одсүрэн |
ЭГКЗ-4 |
Тусгай байрыг |
Б.Оюунболд |
ЭГКЗ-4 |
Геодезийн салбар 2016.04.04
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.
МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд